□ Буцаж орж ирэх зөвшөөрлийн хүсэлт (Буцаж орж ирэх зөвшөөрөлгүй гарсан тохиолдолд гадаад иргэний үнэмлэх цуцлагдана)
❍ Хамрагдах хүмүүс : гадаад иргэний бүртгэлтэй 20.6.1ний өдрөөс хойш
гараад буцаж орж ирэх хүмүүс
※ Харин, доорх ⓐ, ⓑд хамрагдаж байгаа хүмүүс буцаж орж ирэх зөвшөөрөл аваагүй ч гэсэн орж ирэх боломжтой
ⓐ Дипломат албан хаагч(A-1), Төрийн албан хаагч(A-2), Тохиролцоо(A-3) болон Гадаадын харьяат Солонгос үндэстэн(F-4) зэрэг визны ангилалтай хүмүүс
ⓑ Цагаалчлагчын аялалын гэрчилгээгээр гарч буй хүлээн зөвшөөрсөн цагаачлагч
❍ Хүсэлт : Нисэх онгоцны буудлыг багтаан орон даярх гадаад иргэдийн харьяатын алба(газар, алба)
※ 6сар нэг сарын хугацаанд, амьдарч байгаа газрын харьяа гадаад иргэдийн харьяатын албанд цаг авалгүйгээр хүсэлт гаргах боломжтой
※ Нисэх онгоцны буудал дээр явж байгаа өдрөө ч гэсэн урьдчилан цаг авахгүйгээр хүсэлт гаргах боломжтой
❍ Бүрдүүлэх материал : Гадаад паспорт, гадаад иргэний үнэмлэх, зөвшөөрлийн хүсэлтын маягт, буцаж орж ирэхдээ шинжилгээний бичиг биедээ авчрах·өгөхийг зөвшөөрсөн маягт, өргөдөл
※ Аж ахуйн нэгж·хэвлэл мэдээлэл·эрдэм шинжилгээний зорилгоор томилолтоор явах хүмүүс томилолтын холбогдох материалтыг өгч 「шинжилгээ чөлөөлсөн бичиг」 авах
□ Буцаж орж ирэх хүмүүс шинжилгээний бичиг биедээ авч орж ирэх·өгөх үүрэгтэй (Шинжилгээний бичиггүй хүн онгоцонд суух·оруулахыг татгалзана)
❍ Хамрагдах хүмүүс :‘20. 6. 1.нээс хойш буцаж орж ирэх зөвшөөрөл аван гарсаны дараа буцаж орж ирэх бүртгэлтэй гадаад иргэн
※ Харин, доорх ⓐ, ⓑ, ⓒд багтаж байгаа хүмүүс шинжилгээний бичиг биедээ авчрах·өгөх шаардлагагүй
ⓐ Дипломат албан хаагч(A-1), Төрийн албан хаагч(A-2), Тохиролцоо(A-3), Гадаадын харьяат Солонгос үндэстэн(F-4) визтэй хүмүүс , ⓑ Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газраас авсан 「Тусгаарлахыг чөлөөлсөн бичиг」 хүмүүс
ⓒ Аж ахуйн нэгж·хэвлэл мэдээлэл·эрдэм шинжилгээний зорилгоор томилолтоор явах
「Шинжилгээ чөлөөлсөн бичиг」 хүмүүс❍ Анхаарах зүйлс: Байгаа газраас явахаас 2өдрийн өмнөх өдөр(Амралтын өдөр орохгүй) дотор (Харин, онцгой тохиолдолд 3өдөр(Амралтын өдөр орохгүй) дотор) байгаа газрынхаа эрүүл мэндийн байгууллагаас авсан шинжилгээний бичгийг онгоцнд суухдаа үзүүлэн орж ирэх шалган дээр өгөх хэрэгтэй.
< Шинжилгээний бичигтэй холбоотой анхаарах зүйл>
- Байгаа газрынхаа албан ёсны эрүүл мэндийн байгууллагаас солонгос хэл дээр эсвэл англи хэл дээр шинжилгээний бичиг авах ёстой. Харин, онцгой тохиолдолд тус орны хэл дээр авсан шинжилгээний бичгийг солонгос хэл эсвэл англи хэл дээр орчуулах болон орчуулсан тодорхойлолтыг хавсарган өгөх боломжтой(орчуулганд нотариат шаардлагагүй)
- Халуурах, ханиалгах, бие арзайх тавгүйтэх, толгой өвдөх, амьсгал давчдах, булчингийн өвдөлт, уушгины хатгалгааны шинж тэмдэг(X-ray авахуулах шаардлагагүй) байгаа байхгүй эсэх болон шинжилгээ хийлгэсэн өдөр, шинжилгээ авсан хүн заавал тусгагдсан байх шаардлагатай(сөрөг хариу(Test Negative)эсэх нь заавал тусгагдах шаардлагагүй)
※ ‘Сөрөг хариу’ эсэх нь тусгагдсан шинжилгээний бичгийг ч гэсэн хүчинтэй шинжилгээний бичигт тооцно.